• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-30 15:55:41    
"Хятадын үндэсний үзэсгэлэн" Москвад өндөрлөв

Синьхуа Агентлаг

     Хятадын үндэсний үзэсгэлэн 4 хоног үргэлжлээд Москвагийн цагаар 29-ний үдээс хойно Крокусын үзэсгэлэнгийн төвд өндөрлөсөн байна.

      Уг үзэсгэлэн нь энэ онд Орост болж байгаа Хятадын жилийн арга хэмжээний чухал үйл ажиллагааны нэг учраас Оросын хэвлэл мэдээллийнхэн болон олон этгээдүүдийн анхаарлыг их татсан байна. Үзэсгэлэн зохион байгуулах төвийн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 26-ны өдөр уг үзэсгэлэнг зохион байгуулснаас хойш давхацсан тоогоор нийт 86 мянга 100 гаруй хүн үзэсгэлэнг сонирхсон байна. Үзэсгэлэн ажилуулсан хугацаанд хэлэлцээрт гарын үсэг зурсан мөнгөний нийт хэмжээ нь 4 тэрбум 900 сая ам.долларт хүрч, бүтээгдэхүүн нь авто машин жич түүний сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан бараа, нэхмэлийн бүтээгдэхүүн зэргийг хамарсан байна.

      Оросын эдийн засаг худалдааны яамны сайд үзэсгэлэнг үзсэнийхээ дараа хэлэхдээ, Хятадын гадаадад зохион байгуулж байгаа цар хэмжээгээр хамгийн их, төвшингээр хамгийн өндөр энэ үзэсгэлэнг Орост хийж байгаад би их баярлаж байна. Ийм үзэсгэлэнг Санкт Петербург-д дахин зохион байгуулахыг би Хятадын талд санал болгож байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж Номин хянав.\