Австралийн радио компани АВС-гийн 2-ны өдөр Соломоний арлуудын гамшгийг удирдах салбарын албаны хүний үгийг эш татаж мэдээлснээр, өмнөд номхон далайн аралт улс Соломоний арлуудад орон нугийн цагаар 2-ны өдрийн өглөө хүчтэй газар хөдлөлтөөс болсон цунами тус улсын баруун хэсгийн арлуудыг дайрчээ.
Эх сурвалжаас үзвэл, өнөө олдсон баттай мэдээгээр, Соломоний арлуудын баруун мужийн Гизо хот цунамийн дайралтад өртжээ. Гизо хотын цагдаагийн газрын нэрээ нууцалсан хүний хэлснээр, цунамид найман хүн эндэснээс зургаа нь хүүхэд байгаа юм байна. /Баатар орчуулж Баясгалан хянав/
|