Английн 15 далайн цэргийг Иран сулалсны дараа, Америк энэ оны 1-р сард Иракт суугаа Америк цэргийн баривчилсан 5 Иран хүнийг суллахаар байна гэсэн дуулианыг Америкийн батлан хамгаалахын сайд Роберт Катес 5-ны өдөр үгүйсгэсэн байна.
Тэрээр Вашигтонд хэвлэлийнхэнд хэлэхдээ, Америк өнөө болтол 5 Иран хүнийг суллах төлөвлөгөөгүй байна гэжээ. Ираны тал хүн томилж баривчилсан 5 хүнийг эргэж үзэхийг Америк болон Ираны албаны хүн зөвшилцөж өнгөрсөн боловч Иран үүнд холбогдуулан албан ёсоор шаардалга дэвшүүлээгүй байна гэж тэрээр хэлсэн байна. /Рэнчинсоо орчуулж Баясгалан хянав/
|