• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-08 15:14:40    
Япон, Хятадын харилцааны үндэс суурийг бэхжүүлнэ

Синьхуа Агентлаг

     Япон, Хятад хоёр орон иргэдийн харилцааг цаашид өргөтгөж, уламаар хоёр талын стратегийн харилцан ашигтай харилцааны үндэс суурийг бэхжүүлэх ёстой гэж Япон, Хятадын нийгэмлэгийн зөвлөлийн дарга Шираниши Шиничиро саяхан Хятадын сэтгүүлчид ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

     Япон, Хятадын стратегийн харилцан ашигтай харилцааг хөгжүүлэхэд, Японы ерөнхий сайд Абе Шинзогийн дэвшүүлсэн " улс төр, эдийн засгийг зэргээр хөгжүүлэх" бодлогийг хэрэгжүүлэхээс гаднга бас Япон, Хятадын иргэд хоорондын харилцааг маш анхаарах ёстой. Ингвэл сая Япон, Хятадын стратегийн харилцан ашигтай харилцааны үндэс суурийг бэхжүүлж чадна гэж Шираниши Шиничиро үзсэн байна.

     Япон, Хятад хоёр орон стратегийн харилцан ашигтай харилцаа тогтоох тухай тэрээр хэлэхдээ, Япон, Хятад стратегийн харилцан ашигтай харилцаа тогтоох нь эн тэргүүнд дэлхийн чанартай юм, хоёр орон дэлхийн хэмжээнд стратегийн харилцан ашигтай харилцаа тогтоохын зэрэгцээ энэхүү харилцаагаа урт хугацааны болон тал бүрийн болгох ёстой гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадтай найрсаг харилцаагаа хэвээр байлгах нь Японд маш чухал юм гэжээ. / Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав/