Японы Гадаад Хэргийн Яамны албаны хүн 9-ний өдөр хэлэхдээ, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаогийн удахгүй Японд хийх албан ёсны айлчлал нь хоёр орны харилцан ашигтай стратегийн харилцаа тогтоох талаархи ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх болно гэжээ.
Мөн өдөр Японы Гадаад Хэргийн Яамны албаны хүн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Японд айлчлах хугацаандаа, Хятад Японы эдийн засгийн дээд хэмжээний яриа хэлэлцээний механизмийг эхлүүлэн ажиллуулах хуралд оролцож, Хятад Япон харилцан ашигтай стратегийн харилцаа тогтоохын нааштай ач холбогдлыг хоёр орны ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгт харуулах болно гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, О.Дарамбазар хянав.\
|