Энэ хэлэлцээнд Дарга Вэнь Жябао Хятад Солонгосын харилцааг хөгжүүлэх талаар өндөр зиндааны солилцоог баталж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хүмүүнлгийн солилцоонд тус дөхөм үзүүлж, олон улс бүс нутгийн үйл хэрэгт зөвшилцөл хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тухай чухал санаачлага дэвшүүлсэн байна.
Хоёр орны харилцааны тухай Вэнь Жябаогийн үнэлгээ болон санаачлагыг зөвшөөрч байгаагаа Ро Мухён илэрхийлээд, Вэнь Жябаогийн энэ айлчлал нь хоёр орны харилцааг нэн өндөр түвшинд хүргэх болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна, хоёр тал Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай санал бодлоо солилцсон байна. Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй байх зорилтыг Хятадын тал баримталж, хэлэлцээ болон энхийн арга барилаар Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах байр суурийг баримтлах болно гэж Вэнь Жябао дахин нотолсон байна. \Урьхан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\ 1 2 3
|