БНСУ-д айлчилж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 10-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордонд БНСУ-ын Ерөнхийлөгч Но Му Хённтэй хэлэлцээ хийлээ.
Хоёр удирдагч хэлэлцээний явцад Хятад, БНСУ-ын харилцаа болон харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал бодлоо солилцов. Хэлэлцээний дараа, хоёр талын хамтын ажиллагааны хэлэлцээрүүдэд хоёр тал гарын үсэг зурах болно.\Алтаннавч орчуулж, Цэцэн хяанв\
|