"2007 оны Хятад БНСУ-ын солилцооны жил"-ийн үйл ажиллагааны нээлтийн ёслол 10-ны орой БНСУ-ын нийслэл Сөүлд өргөн дэлгэр явагдлаа. БНСУ-д айлчилж байгаа Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док-Су нээлтийн ёслолд оролцсон байна.
Хятад БНСУ-ын олон салбарын 1500 орчим хүн нээлтийн ёслолд оролцсон бөгөөд Хятад БНСУ хоёр орны уран сайханчид өнөр баян өнгө аястай уран сайхны тоглолт үзүүлсэн байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|