• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-11 14:51:46    
Вэнь Жябао Хятад БНСУ-ын эдийн засаг худалдааны харилцаатай холбогдуулан үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао 11-ний өдрийн үдэд БНСУ-ын нийслэл Сөүлд Хятад БНСУ-ын эдийн засаг худалдааны салбарын зүтгэлтнүүдэд хандан үг хэлж, Хятад БНСУ-ын эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхтэй холбогдуулан 4 зүйлт санал дэвшүүлсэн бөгөөд хоёр талын хүчин чармайлтаар хоёр орны эдийн засаг худалдааны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.

      Вэнь Жябао хэлсэн үгэндээ тэмдэглэхдээ, Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнахыг хатуу баримталж байгаа юм. Энэ бол эвлүүлж зохицуулах түр зуурын арга биш, харин Хятад улсын урт хугацааны стратегийн сонголт бөгөөд гадаад харилцааны чиг шугам юм. Нэн их цэцэглэн хөгжиж, нээлттэй бодлого хэрэгжүүлж байгаа Хятад улс нь дэлхийн улс түмэн, ялангуяа хөрш зэргэлдээ улс орнуудад асар их хөгжлийн боломж олгож, даян дэлхий болон бүс нутгийн энх тайванг хамгаалахад нэн их хувь нэмэр оруулах болно гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\