Хятад, БНСУ-БНСУ, Хятадын иргэд хоорондын эдийн засгийн нийгэмлэгийн 8-р нэгдсэн хурал 11-ны өдөр Сөүлд болов.
Нэг хоног хуралдах энэ хурлаар хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хооронд холбоо, банк санхүү, худалдаа зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зам сувгийг хайсан бөгөөд ирээдүйн хамтын ажиллагааны чухал талд холбогдуулан " хамтын мэдэгдэл" нийтлэв.
2008 оны Бээжингийн Олимпын наадамд дэмжлэг үзүүлэхийн төлөө Хятад- БНСУ,БНСУ- Хятадын иргэд хоорондын эдийн засгийн нийгэмлэгийн 9-р нэгдсэн хурлыг 2008 оны Олимпийн наадмын үеэр Бээжинд хуралдуулахаар шийдсэн байна. /Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав/
|