• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-11 15:05:51    
Иракаас цэрэг гаргах цагийн хуваарийн агуулгатай хуулийн төслийг үгүйсгэнэ гэж Буш онцлов

Синьхуа Агентлаг

      Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш 10-ны өдөр үг хэлж, Иракаас цэрэг гаргах цагийн хуваарийн агуулгатай хуулийн төслийг үгүйсгэх болно гэж онцлов.

     Ж.Буш мөн 10-ны өдөр Виржиниа муж улсын цэргээс халагдсан хүмүүсийн нийгэмлэгт үг хэлж, Америк өнөө дайны байдалд байна, Конгрессийн Ардчилсан намын удирдагчид байлдааны цэргийн ангид зардал мөнгө олгохоо хойшлуулж байгаа нь хариуцлагагүй явдал юм гэж онцолсон байна.

     Мөн 10-ны өдөр Конгрессийн Сенатын олонхын удирдагч, Ардчилсан намын сенатч Харри Райд үг хэлж, мөнгө санхүүжүүлэх хуулийн төслийн талаар Буштай ярилцахад Ардчилсан нам бэлэн байна, гэвч Буш зөвшилцөн, буулт хийж, Иракийн дайны асуудлаар бодлогоо өөрчлөх хэрэгтэй, харин дайнд яаралтай зардал олгох төслийг үгүйсгэхээр заналхийлж болохгүй гэж онцлов /Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав/