Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао БНСУ-т хийсэн албан ёсны айлчлалаа 11-ний өдөр өндөрлүүлээд, Японд айлчлахаар БНСУ-ын нийслэл Сөүлээс тусгай онгоцоор мордлоо.
Энэ он бол Хятад, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой, мөн Хятад, БНСУ-ын харилцааны жил юм. Вэнь Жябао БНСУ-т тус улсын Ерөнхийлөгч Но Му Хёнтай хэлэлцээ хийсэн бөгөөд Ерөнхий сайд Хан Дук Су, Парламентын дарга тэрчлэн гол гол нам бүлгийн удирдах хүмүүстэй уулзаж, хоёр талын бүх салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид ахиулах талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Тэрээр мөн БНСУ-ын олон давхаргын хүмүүстэй өргөнөөр уулзаж, Сөүлд болсон хоёр орны харилцааны жилийн нээлтийн ёслолд оролцсон байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|