Японы Ерөнхий сайд Абе Шинзогийн урилгаар Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 11-ний үдээс хойш Токиод хүрэлцэн очиж, Японд албан ёсны айлчлал хийж байна. Энэ бол Хятадын засгийн газрын ерөнхий сайд 7 жилийн дараа Японд хийж байгаа анхны айлчлал юм.
Вэнь Жябао онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, энэ жил бол Хятад, Японы улс хоорондын харилцаа хэвийн болсны 35 жилийн ой, хоёр орны харилцааг сайжруулан хөгжүүлэх чухал боломж тохиож байна. Энэ айчлалын маань зорилго бол улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, найрсаг харилцаагаа өргөтгөж, хоёр орны харилцааг урт хугацаа эрүүл саруул тогтвортой хөгжүүлэх явдал болно. Энэ айлчлалаар дамжуулан хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нэн өндөр шатанд гаргах болно гэдэгт итгэж байна гэж тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|