• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-12 09:53:17    
Ерөнхий сайд Вэнь Жябао Ерөнхий сайд Абе Шинзотой хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 11-ний өдрийн үдээс хойш Токиод Японы Ерөнхий сайд Абе Шинзотой хэлэлцээ хийж, хоёр тал стратегийн харилцан хөнгөлөлттэй түншлэлийн харилцааны агуулагыг нотлон тогтоож, Хятад Японы дээд хэмжээний эдийн засгийн хэлцлийн механизм тогтоохыг зөвшөөрч, хамтаар чармайж байгаад, хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагааны түвшнг дээшлүүлнэ гэж илэрхийлсэн байна.

     Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Японы харилцааг үргэлжлэн сайжруулан хөгжүүлж, Хятад Японы найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлэн, цагийн урсгалыг дагаж, хоёр ард түмний хамтын эрэл хүсэлд нийцүүлэх хэрэгтэй. Хятад Японы стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцаа тогтоож, стратегийн алс хэтийн өндөрлөгөөс хоёр орны харилцааг авч үзэх хэртгтэй гэжээ.

1 2