• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-12 16:01:35    
Вэнь Жябао Японы хоёр танхимын удирдах хүмүүстэй уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Японд зочилж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 12-ны өдөр Токиод Японы Доод танхмын дарга Коно Юухей болон Дээд танхмын дарга Ооги Чикагетай тус тус уулзав.

     Вэнь Жябао хэлэхдээ, "Хятад, Японы хамтарсан мэдэгдэл" зэрэг улс төрийн гурван баримт бичгийн зарчим болон холбогдох амлалтыг мөрдөж, түүхийн болон Тайвань зэрэг их чухал эмзэг асуудлыг зүй зохистой зохицуулах нь хоёр орны харилцааны хөгжилд маш чухал юм гэжээ.

     Хоёр тал яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, ойлголцолгоо нэмэгдүүлж, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэхийг Коно Юухей хүссэн байна.

     Хятадын эдийн засгийн хөгжил нь Японд нөхцөл боломж бий болгов, БХАТИХ-тай харилцаа, яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, хоёр орны улс төр, эдийн засаг худалдаа зэрэг салбарын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүлэхийг Японы Дээд танхим хүсч байна гэж Ооги Чикаге хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\