12-ны өдөр Японы эзэн хаан Аки Хидо хааны ордондоо Японд албан ёсны айлчлал хийж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябаотой уулзсан байна.
Хятад, Японы харилцааны хөгжлийг хоёр тал хамтаар эргэн үзэж, Хятад, Япон хоёр орны ард түмэн эе найртай зэрэгцэн орших нь хоёр оронд ашигтай төдийгүй Ази тив болон дэлхийд ч ашигтай юм гэж санал нэгтэй үзсэн байна. Хоёр орны энх тайвангаар зэрэгцэн орших, үеийн үе найрамдалтай байх, харилцан ашигтай хамтран ажиллах, хамтаар хөгжихэд тус дөхөм үзүүлэх талаар хамтаар чармайхыг хоёр тал хүссэн байна. /Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав/
|