• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-13 14:54:48    
Вэнь Жябаогийн Японы үндэсний хуралд хэлсэн үгийг өндөр үнэлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Японы "Асахи симбун" сонины 13-ны өдөр мэдээлснээс үзвэл, Японд айлчилж байгаа Ерөнхий сайд Вэнь Жябаогийн 12-ны үдээс өмнө Японы үндэсний хуралд хэлсэн үг нь Японы төрийн намуудаас өндөр үнэлгээ авсан байна.

     Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Шозаки ясухисагийн үзэж буйгаар, Ерөнхий сайд Вэнь Жябаогийн хэлсэн үгийн маш олон асуудлаарх үзэл нь нааштай байгаа бөгөөд сонсууштай сайхан байлаа. Японы эрх баригч намын нэг болох Либерал ардчилсан намын төлөөлөгч Ота акихиро, Ерөнхий сайд Вэнь Жябаогийн хэлсэн үг нь Хятад Япон хоёр орны ирээдүйн төлөө байхыг тун тодорхой өгүүлжээ гэж үзсэн байгаа юм.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\