Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр Японд хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөөд, эх орондоо буцахаар Осакагаас морджээ.
Энэ бол Хятадын Ерөнхий сайдын 7 жил алслаж Японд хийсэн анхны айлчлал юм.
Ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр Осакагаас мордохоос өмнө, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө, миний энэ айлчлал амжилтад хүрлээ. Айлчлалын хугацаанд би Ерөнхий сайд Абе Шинзотой баялаг үр дүнтэй хэлэлцээ хийж, хоёр тал өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, ялангуяа Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааг тогтоох талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна. Японы олон салбарын зүтгэлтэд Хятад Японы найрсаг харилцааг цаашид хөгжүүлэх үнэнч хүсэлтэй байгааг энэ айлчлалын явцдаа би ойлгосон гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао энэ сарын 11-нээс Японд айлчилсан бөгөөд түүнээс өмнөхөн нь БНСУ-д 2 хоногийн айлчлал хийсэн юм. \Урьхан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|