Ерөнхий сайд Вэнь Жябаогийн саяхан Японд хийсэн айлчлал тун амжилттай болж, чухал үр дүнд хүрсэн гэж Японоос Шанхайд суугаа ерөнхий консул Южи Кумамару 13-ны өдөр Шанхайд илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ, яриа хэлэлцээгээр дамжин хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааны үзэл санаа, агуулга тэрчлэн бодитой хамтын ажиллагааны агуулгыг үндсэндээ тогтоосон нь Ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ удаагийн айлчлалын чухал амжилт мөн гэжээ. Хоёр орны удирдагчид улс төрийг багтаасан олон тал, олон давхаргын харилцаа, яриа хэлэлцээг эрчимжүүлэх, хоёр талын эдийн засгийн дээд хэмжээний яриа хэлэлцээний механизм тогтоох, хоёр тал эрчим хүч, байгаль орчныг хамгаалах, банк санхүү, оюуны өмчийн эрхийг хамгаалах зэрэг талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг зөвшөөрсөн зэрэг чухал чухал нийтлэг ойлголтод хүрсэн гэж Южи Кумамару үзэв .
Дээд хэмжээний яриа хэлэлцээ болон иргэд хоорондын харилцааг уялдуулсан нь Ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ удаа Японд хийсэн айлчлал амжилтад хүрсний чухал хүчин зүйл мөн гэж Южи Кумамару үзсэн байна. \Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|