УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 15-ны өдөр Тунист Тунисын сенатын дарга Абдуллах Каллитай хэлэлцээ хийж, хоёр тал хорё орны харилцааг цаашид хөгжүүлэх болон харилцан сонирхож байгаа бусад асуудлаар снал бодлоо солилцож нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Хоёр талын харилцааны тухай ярих үед Жя Чинлинь хэлэхдээ, Хятад улс Тунис хоорондын харлцааг чухалчлан үзэж байна, Хятад Тунисын харилцааны улс төрийн үндэс суурь болон хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлэн эрчимжүүлхэд Хятад улс бэлэн байна. Хоёр талын болон Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа удаан хугацаанд , тогтвортой сайн сайхан хөгжхийг хүсч байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж,Урангоо хянав.\
|