Английн ерөнхий сайд Тони Блэйр Англид хэвлэлийн болон соёлын харилцааны арга хэмжээнд оролцож байгаа Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албын дарга Цай Ү болон "Хятад Английн хэвлэлийн хэрэгслүүдийн чуулга уулзалт"-д оролцож байгаа Хятадын гол гол хэвлэлийн төлөөлөгчдийг 15-ны өдөр Тан нин гудамжны 10-р байранд хүлээн авч уулзжээ.
Тони Блэйр хэлэхдээ, Англи Хятадын харилцаа нь стратегийн чухал ач холбогдолтой харилцаа юм. Хятадын хэвлэлийн төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал нь Англи Хятад хоёр орны ард түмний ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд тустай бөгөөд 2008 оны Бээжингийн болон 2012 оны Лондонгийн Олимпийн наадмыг зохион байгуулахад маш чухал үүрэг гүйцэтгэх юм гэжээ.
Тони Блэйр хэлэхдээ, терроризмтэй тэмцэх болон Солонгосын хойгийн цөмийн асуудал зэрэг дэлхийн болон бүс нутгийн асуудлуудыг зохицуулахад Хятад улс маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ бүхэн Хятадын хүчин чармайлтаас салж чадахгүй юм гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|