• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-16 10:56:56    
Палестин Израилийн удирдагчид хэлэлцээ хийжээ

Хятадын Олон Улсын Радио

      Израилийн ерөнхий сайд Ехуд Олмерт болон ПҮЭБ-ын дарга Махмуд Аббас 15-ны өдөр Ирусалимд хэлэлцээ хийж, ирээдүйн Палестин улс болон аюулгүйн, Хүмүүнлэгийн гэх зэрэг асуудлыг авч хэлэлцжээ.

      Израилийн ерөнхий сайдын тамгын газрын албаны хүн хэлэхдээ, хоёр тал ихэвчлэн ирээдүйн Палестин улсын эдийн засгийн тогтолцоо, Палестин Израилийн эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах асуудлуудыг авч хэлэлцсэн. Палестины эцсийн статусын асуудлыг хөндсөнгүй гэжээ. Йордан голын баруун эргийн Израилийн цэргийн шалган өнгөрүүлэх нэн олон цэгийг хаах бөгөөд Газын зурвасын бараа нэвтрүүлэх гол боомт болох Карни боомтын ажлын цагийг уртасгана гэж хэлэлцээний явцад Израилийн ерөнхий сайд Ехуд Олмерт илэрхийлсэн гэжээ.

      Газын зурвас болон Газын зурвасын Египеттэй хил нийлж байгаа газруудын аюулгүйн хамгаалалтыг чангатгаж, Палестины зэвсэгт хүмүүсийн Египетээс Газын зурвас руу нууцаар зэвсэг оруулахыг хориглож, тэд нарын Израилийг пуужингаар дайрахыг хориглоно гэж Аббас илэрхийлсэн байна. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/