• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-16 16:52:14    
Бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж зохицонгуй хөгжихийг уриалав

Синьхуа Агентлаг

      Хятад, Япон, Өмнөд Солонгосын улс төрч, аж ахуйн нэгжийн эзэн, судлаач, соёлын цуут хүмүүсийг оролцуулсон "Зүүн Хойт Азийн цуут хүмүүсийн" 2-р уулзалт 16-ны өдөр Токио хотод болсон байна. Хамтын ажиллагаа хэлхээ холбоогоо улам эрчимжүүлж, үүний улмаар бүс нутгийг зохицонгуй хөгжүүлэхийг хуралд оролцогсод Зүүн хойт Азийн орнуудад уриалсан байна.

      Хятадын ерөнхий сайдын орлогч байсан ЧяньЧичэнь, Японы экс ерөнхий сайд Ясухиро Накасони, Өмнөт Солонгосын төрийн зөвлөлийн ерөнхий сайд байсан Ли Хонг-коо тус тус үг хэлсэн байна. Хятад ,Япон, Өмнөт Солонгос гурван орон бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг хамтаар хамгаалж, өөр хоорондын улс төрийн итгэлцлээ байнга нэмэгдүүлж, эдийн засаг худалдааны харилцаагаа улам нягтруулж, иргэд хоорондын харилцааг нааштай түлхэн ахиулах ёстой гэж гурван орны төрийн зүтгэлтэд үзсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\