Америкийн Виржиния аж үйлдвэрийн дээд сургуульд 16-ны үдээс өмнө хоёр удаа хүн буудсан хэрэг гарч, наанадаж 31 хүн амь насаа алдаж, 20 гаруй хүн шархадсан байна.
16-ны үдээс өмнө нэг буу барьсан этгээд Виржиния аж үйлдвэрийн дээд сургуулийн нэг хичээлийн давхар байр болон оюутны байранд хүн буудсан байна. Өнөө 31 хүн амь насаа алдсныг тодруулаад байгаа бөгөөд өөр шархадсан 20 гаруй хүнийг ойр хавийн эмнэлэгт хүргэсэн юм байна. Хүн буудсан этгээд ч амь насаа алдаж, түүнийг цагдаа буудсан юм уу амиа өөрийгөө хөнөөсөн эсхийг хараахан тодруулж чадаагүй байна. \Г. Сайн-Өлзий орчуулж,Урангоо хянав.\
|