• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-17 16:09:51    
Сүнь Би гань Израильд айлчиллаа

CRI

     Израиль Палестин боломжийг ашиглан үйл ажиллагаа авч, энхийн хэлэлцээгээ түргэхэн бүх талаар сэргээж, Араб Израилийн энхийн хэлэлцээг ахиулахыг Хятадын тал хүсэж байна гэж Хятадын дундад дорнодын асуудал хариуцсан элч Сүнь Би гань 16-нд Ерусалимд хэлсэн байна.

      Сүнь Би гань 15, 16-ны өдөр Израильд айлчилж, Израилийн ерөнхий сайдын 1-р орлогч бөгөөд гадаад хэргийн сайд Зипи Ливни, ерөнхий сайдын орлогч Шимон Перес нартай уулзжээ. Тэрээр Зипи Ливнитэй уулзахдаа, одоогийн байдалд хүндрэл бэрхшээл оршиж байгаа боловч шинэ боломж ч гарч байна гэж хэлсэн байна.

     Зипи Ливни Израиль Хятадын харилцааг нааштай үнэлээд дундад дорнодын энх тайванг ахиулахын төлөө Хятадын гаргасан хүчин чармайлтыг сайшааж, мөн үүнд талархал илэрхийлээд, Арабын орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар дундад дорнодын энхийн үйл явцыг ахиулахад Израиль бэлэн байна гэж илэрхийлжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\