Хятадын биет бус соёлын өвийн урлагийн наадам 16-ны өдөр Францын Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд боллоо.
ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бигийн дарга Матсурам Коичиро нээлтийн ёслол дээр хэлэхдээ, баялаг агуулгатай Хятадын биет бус соёлын өвийн наадмыг ЮНЕСКО-гийн төв байранд зохион байгуулж байгаад бид их баяртай байна гэжээ.
Хятадын соёлын яамны орлогч сайд Жөү Хэпин үг хэлж, Хятадын засгийн газрын биет бус соёлын өвийг хамгаалж байгаа байдлыг танилцуулсан байна.
Нээлтийн ёслолын дараа дотоод гадаадын хэдэн мянган зочид Хятадын биет бус соёлын өвийн тусгай концертыг сонирхсон байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\
|