Хятад Тунис хоёр орны засгийн газар 17-ны өдөр Тунис хотноо "эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр" зэрэг хамтын ажиллагааны таван баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Уг хэлэлцээрийн дагуу, Хятад улс Тунисын засгийн газарт 20 сая юаний буцалтгүй тусламж олгох болно. Мөн өдөр гарын үсэг зурсан бусад баримт бичигт Хятад улс Тунист хичээл сургалтын төхөөрөмж болон компьютерын тусламж олгох, залуу сайн дурынхан илгээх тэрчлэн хоёр орон усан тэжээврийн талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг агуулга багтсан байна.
УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь болон Тунисын Ерөнхий сайд Мухамед Ганноуши баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Хамтын ажиллагааны эдгээр баримт бичигт гарын үсэг зурсан нь Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн бага хурлын ололт амжилт тэрчлэн хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг чухал ойлголтуудыг цаашид хэрэгжүүлэх зорилготой юм гэж Жя Чинлинь илэрхийллээ. \ Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|