УТЗЗ-ын бүх Хятадын хорооны дарга Жя Чин линь 17-ны өдөр Тунис хотод Тунисын ерөнхий сайд Мохамед Ганноучитай уулзаж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтаар хөгжиж, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн бага хурлын ололт амжилтыг идэвхтэй хэрэгжүүлнэ гэж хоёр талаараа санал нэгтэй илэрхийлсэн байна.
Хоёр талын худалдааг өргөтгөж, худалдааны тэнцвэтэй хөгжлийг хамтаар ахиулж, харилцан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хоёр талын хүч чадалтай, нэр хүндтэй аж ахуйн нэгжүүд хоёр оронд харилцан хөрөнгө оруулж, аж ахуйн нэгжүүд хоорондоо шууд харилцах хэлхээ холбоо, хамтын ажиллагааны зам суваг тогтоож, аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа идэвхтэй ахиулахыг Жя Чин линь хоёр талд хүссэн байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|