Кубын Коммунист Намын төв хорооны 2-р нарийн бичгийн дарга, төрийн зөвлөлийн даргын 1-р орлогч, сайд нарын зөвлөлийн даргын 1-р орлогч Раул Кастро Руз 20-ны өдрийн үдээс өмнө Гаванад ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, төв хорооны сахилга батыг шалгах хорооны нарийн бичгийн дарга Ү Гуаньжэнтэй уулзсан байна.
Ү Гуаньжэн хэлэхдээ, сүүлийн жилүүдэд, Хятад Куба хоёр орон нь өөр өөрийн байгуулалтын ажил үйлстээ харилцан дэмжиж, харилцан тусалж, сэтгэлээ ойлголцсон сайн найз, сайн нөхөд, сайн түнш болсон байна. Хятад улс Хятад Кубын хамтын ажиллагааны хөгжилд сэтгэл хангалуун байна гэжээ.
Раул Кастро Руз нь Ү Гуаньжэнгийн хоёр орны харилцаанд хийсэн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр хэлэхдээ, Кубын тал Хятадын Кубд үзүүлж байгаа тус дэмжилгийг маш чухалд үзэж байна. Үүний зэрэгцээ Хятадын хөгжлийн туршлагаас суралцхыг чухалд үзэж байна, Хятад улстай олон салбар, олон давхарга дахь харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, ард иргэддээ буян үйлдхэд бэлэн байна гэжээ. \Хүчит орчуулж, Буян хянав\
|