Оросын экс Ерөнхийлөгч Борис Ельцин 23-ны өдөр зүрхний өвчнөөр Москвад нас барсан байна. Орос болон Олон улсын хамтын нийгэмлэг мөн өдөр үүнд эмгэнэл илэрхийлсэн байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 23-ны өдөр телевизээр үг хэлж, 25-ны өдрийг бүх Оросын гашуудлын өдөр болгосноо мэдэгдэж, Ельциний нас барсанд эмгэнэл илэрхийлжээ. Ельцинийг "үндэстний шуурхай баатарлаг удирдагч", өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө бүх хариуцлага хүлээдэг хүн гэж Путин үнэлээд, Ельциний байсны улмаас Орон нь цоо шинэ цаг үед орсон гэж тэмдэглэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдэл нийтэлж, дорно өрнөдийн хурцадмал байдлыг намжаах талаар Ельциний гүйцэтгэсэн үүргийг өндөр үнэлжээ.
Америкийн Цагаан ордон, Их Британийн Ерөнхий сайд Тони Блейр, Европийн Холбооны Комиссын дарга Хосе Мануэл Барросо болон Европийн Холбооны гадаад харилцаа, аюулгүйн бодлогыг хариуцсан гишүүн Жавиер Солана бас Ельциний нас барсанд 23-ны өдөр эмгэнэл илэрхийлжээ. \Урьхан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|