• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-10 14:28:05    
Блейр огцрох цагаа мэдэгдэх гэж байна

Хятадын Олон Улсын Радио

      Тони Блейр тушаалаасаа огцрох бодитой цагаа 10-ны өдөр мэдэгдэх болно гэж Английн Ерөнхий сайдын ордны төлөөлөгч 9-ний өдөр нотлов. Ерөнхий сайд Блейр ингэж мэдэгдэх нь зөвхөн тушаалаасаа огцрох эрэл хүслээ илэрхийлэхээс биш, огцорч байгаа явдал биш юм. Лейборист нам шинэ удирдагчаа сонгох хүртэл тэрээр мөн тус намын удирдагч болон Ерөнхий сайд байх болно гэж энэ төлөөлөгч онцолсон байна.

      Блейр огцрох төлөвлөгөөгөө мэдэгдсэний дараа Лейборист нам долоо хоног орчмын хугацаа бүхий шинэ удирдагч сонгох журмаа эхлүүлэх болно, иймээс Ерөнхий сайд Блейр 6-р сарын сүүлч юм уу, 7-р сарын эхээр Ерөнхий сайдын ордноос гарах болно. Өнөөгийн Сангийн сайд Гордон Бровн Лейборист намын шинэ удирдагч болох магадлалтай байгаа юм байна.

      Блейр Лейборист намыг удирдан парламентын сонгуульд дараалан гурав удаа ялсан юм. Гэвч Иракийн дайн болон улс төрийн дуулианаас болж, Блейр болон Лейборист намын олон нийтийн дэмжлэг ихээр буурсан бөгөөд тэрээр намын дотоод гадаадын хамтын дарамт доор огцрох шийдвэр гаргасан юм. \Цэцэн орчуулж, Баатар хянав\