Английн Ерөнхий сайд Тони Блэйр 10-ны өдөр Английн төв нутгийн Седгефелдын сонгуулийн тойрогт үг хэлж, мөн өдрөөс Лейборист намын удирдагчийн тушаалаасаа огцорч, 6-р сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын тушаалаасаа албан ёсоор чөлөөлөгдөх болно гэж мэдэгдсэн байна.
10 жилийн турш Лейборист нам болон Английг удирдан ажилласанаа Тони Блэйр эргэн санасан бөгөөд, улс орныхоо ашиг сонирхлыг тэргүүн байранд тавьж ирсэн гэж цохон тэмдэглэсэн байна. Иракийн асуудлаарх алдаа онооныхоо тухай Блэйр хэлэхдээ, миний гаргасан шийд буруу ч байж мэднэ, гэвч миний тухайн үед гаргасан шийдвэр Английн хувьд зөв сонголт гэж би үзэж байсан гэжээ.
Европын холбооны зөвлөлийн дарга Бароссо мэдэгдэл хийж, засгийн эрх барисан 10 жилд Блэйрын хүрсэн амжилтыг нааштай үнэлсэн байна.
Америкийн ерөнхийлөгч Жорж Буш ч мөн өдөр Блэйрыг нааштай үнэлж, түүнийг алсын хараатай улс төрч гэж тэмдэглэсэн байна. \Номин орчуулж, Цэцэн хянав\
|