Иракийн умард нутгийн Махмур суурины Курдуудын Ардчилсан намын ажлын газар 13-ны өдөр дайралтад өртөж, одоогийн байдлаар нас барсан хүний тоо 50-д хүрч, өөр 115 хүн шархадсан байна гэж Иракийн Курдуудын өөртөө засах засгийн газар 13-ны өдөр мэдэгдсэн байна.
Курдуудын өөртөө засах засгийн газрын албаны хүний мэдээлснээс үзвэл, ойр хавийн суурингийн цагдаагийн газын даргыг оролцуулсан 6 цагдаа энэ халдлагад нас барсан юм байна. Өнөө цагдаагийн байгууллага болон авран туслах ажилтнууд тухайн газарт түргэн тусламж үзүүлэн нас барагсдыг эрж байна. /Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|