
Францын Ерөнхийлөгч Ширак 15-ны орой телевизээр үг хэлж, миний бие 16-ны өдөр ерөнхийлөгчийн эрхээ шинэ ерөнхийлөгч Николас Саркозид шилжүүлэх болно гэж мэдэгдэв.
Ширак телевизээр хэлсэн үгэндээ, миний бие ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжүүлсэн 12 жилд үүрэг хариуцлагаа биелүүлж ирсэндээ бахархал төрж байна, мөн Николас Саркозигийн удирдсан францын ирээдүйд итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ. Тэрбээр цаш нь хэлэхдээ, Францын ард түмний дэмжлэгтэйгээр, 12 жилийн турш Франц өөрийн орныхоо байдалд нийцсэн олон төрлийн өөрчлөлтийг алхам дараатай хийж, орчин үеийн хөгжлийг биелүүлж "Бүгд найрамдах улсын нэр хүндээ" хамгаалсан гэжээ. /Хүчит орчуулж, Урангоо хянав./
|