• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-17 17:13:09    
БНСУ болон БНАСАУ-ыг холбосон төмөр замаар галт тэрэг туршин ажиллуулав

Хятадын Олон Улсын Радио

     Солонгосын хойгийн өмнөд умардыг холбосон төмөр замаар 17-ны өдөр галт тэрэг туршин ажиллуулж, хагас зууны дараа хоёр талын галт тэрэг анх удаа өмнөд умардын цэргийн хуваарь шугамаар нэвтэрсэн байна.

     Өмнөд Умард хоёр Солонгос мөн өдөр Мунсан болон Кумган-сан буудалд өмнөд умардыг холбосон төмөр замаар галт тэрэг туршин ажиллуулсныг тэмдэглэх ёслолыг тус тус хийлээ.

     БНСУ-ын Нэгдлийн яамын сайд Лее Жае-жон болон БНАСАУ-ын засгийн газрын хариуцлагатай зөвлөх Кон Хо-Юун, БНСУ-ын барилга зам харилцааны яамын сайд Лее Юун-сап болон БНАСАУ-ын төмөр замын яамын сайд Ким Юн Сам зэрэг хоёр талын олон салбарын 300 гаруй олон хүн мөн өдрийн галт тэрэг туршин ажиллуулах ажиллагаанд оролцов. /Хүчит орчуулж, Урангоо хянав/