БНАСАУ болон БНСУ-ыг холбосон төмөр замыг 17-ны өдөр туршин ажиллуулсан нь хоёр харилцан бие биеэ итгэлцсэн үндсэн дээр олсон олот амжилт бөгөөд, Солонгосын хойгийг энх тайвны замаар замнуулахыг ахиулах ховор нандин тохиолдол болох юм гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мо хуин 17-ны өдөр Сеүлд илэрхийлэв.
БНСУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Но Мохун 17-ны өдрийн үдээс өмнө Солонгосын өмнөд умрадыг холбосон Гюнгуйгийн шугам болон Дүн хай шугамыг туршин ажиллуулсан телевизийн шууд нэвтрүүлгийг харсан юм гэжээ.
БНСУ-ын засгийн газар ирээдүйд тэвчээртэйгээр, хоёр Солонгосын харилцааг алхам алхмаар урагш ахиулах болно. Хоёр Солонгосыг холбосон төмөр зам эртхэн албан ёсоор нэвтэрч, үүний улмаас Солонгосын хойгийн энх тайван эдийн засгийн хөгжлийн шинэ хуудсыг сөхөхийг хүсч байна гэж Ерөнхийлөгч Но Мохун илэрхийллээ. \Номин орчуулж, Урангоо хянав.\
|