2 хоног хуралдах Орос-Европын холбооны тэргүүн нарын 19-р бага хурал 17-ны өдөр Оросын Толъяттид хуралдаж эхэллээ. Европын холбооны дарга орон Германы канцлер хатагтай Ангела Меркел, Европын холбооны комиссын дарга Жосе Мануел Барросо болон Оросын ерөнхийлөгч Путин зэрэг хүмүүс мөн өдрийн хуралд оролцсон байна.
Европын холбооны гишүүн орон Польш нь тун саяхан Европын холбооны боловсруулан тогтоосон Орос Европын холбооны "Түншлэлийн харилцаа хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийн асуудалтай холбогдуулан Орос Европын хэлэлцэх тухай шийдвэрийг үгүйсгэснээр, Орос Европын холбоо хоёр тал 2 хоног хийхээр байгаа энэ хурлаар Орос Европын холбооны харилцааны өнөөгийн байдал, Косовогийн асуудал, дундад дорнотын байдал болон Ираны цөмийн асуудал зэргийг авч хэлэлцэх юм байна.
Оросын ерөнхийлөгчийн туслах Сергей Ястержембский хурлаас өмнө хэлэхдээ, Орос Европын холбооны хамтын ажиллагааны шинэ хэлэлцээрийг авч хэлэлцэхийг Польш хориглож байгаа нь Орост өрсөлдөөн бий болгож, Европын холбоонд ч түвэг саад авчирсан байна гэжээ. Орос Европын холбоо нь шинэ хэлэлцээрийг эртхэн эхлүүлэх талаар нийтлэг ойлголтонд хүрэхийг Орос хүсч байна гэж тэрээр хэлсэн байна. /Рэнчинсоо орчуулж, Номин хянав/
|