Египетийн ардын хурлын дарга Ахмед Фатхи Сорорын урилгаар, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангөү 18-ны өдөр Египетэд албан ёсны найрсаг айлчлал хийхээр Бээжингээс мордсон байна.
Хятад Египет 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр талын харилцаа ялгум хөгжсөөр ирсэн юм. 1999 онд хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоосон юм. 2006 онд, хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцааг гүйнзгийрүүлэх мөрийн хөтөлбөрт гарын үсэг зурсан байна. Айлчлалын хугацаанд Ү Бангөү Египетын удирдах хүмүүстэй уулзах бөгөөд хэлэлцээ хийх болно.
Ү Бангөү үүний дараа Унгарын улсын хурлын дарга Сзили Каталин, Польшийн Сеймын дарга Лудвик Дорны урилгаар, дээрх орнуудад албан ёсны найрсаг айлчлал хийх болно. /Рэнчинсоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|