• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-18 17:52:21    
6 талын хэлэлцээ нь хоёр Солонгосын харилцаанд нөхвөрлөх чанартай гэжээ

Синьхуа Агентлаг

      БНСУ-ын Нэгдлийн яамны сайд Лее Жаежун 18-ны өдөр хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын хэлэлцээгээр тохиролцосн 2-р сарын 13-ын өдрийн хамтын баримт бичиг нь БНСУ болон БНАСАУ-ын харилцааны хөгжлиг урагш ахиулсан бөгөөд бүс нутаг болон энх тайван тогтвортой байдалд тустай юм гэжээ.

      Лее Жаежун сурвалжлагчийн сонирхосон асуултанд хариулахдаа, Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын хэлэлцээ болон өмнөд умардын харилцааны хөгжил нь хамтын зорилготой бөгөөд харилцан нөхвөрлөх чанартай юм, 6 талын хэлэлцээгээр олсон ахиц нь БНСУ болон БНАСАУ-ын харилцааг ахиулахад түлхэх үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.

      Лее Жаежун Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын хэлэлцээний явцад Хятадын гүйцэтгэсэн нааштай үүргийг өндрөөр үнэлээд, зүүн хойт Азийн энх тайванг урагш ахиулах, БНСУ болон БНАСАУ-ын харилцааг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Хятад улсад талархал илэрхийлсэн байна. \Номин орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\