
Египетэд айлчилж байгаа БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө орон нутгийн цагаар 20-ны өдөр Египетын нийслэл Кайрт хүрэлцэн очсон бөгөөд Хятад, Египетын хамтарсан К 8 Е гэдэг нисэх онгоц үйлдвэрлэх төсөлтэй танилцсан байна.
Ү Бангүө мөн өдөр Луксороос мордож, Абу Симбелд тур буудаллаад дараа нь Кайр орж Египетэд үргэлжлэн айлчилж байна. Кайрт очсоныхоо дадаа, Ү Бангүө нарын зэрэг хүмүүс Египетын Арабын цэргийн аж үйлдвэрийн байгууллагын нисэх онгоцны үйлдвэрт очиж, Хятад, Египетын хамтарсан К 8 Е гэдэг нисэх онгоц үйлдвэрлэх төсөлтэй танилцсан байна.
Ү Бангүө хэлэхдээ, К 8 Е гэдэг нисэх онгоц үйлдвэрлэх төслийн амжилттай болсон нь хөгжиж байгаа орнууд хоорондын тэргүүний шинэ техникийн хамтын ажиллагаагаар их юм бүтээж болно гэдгийг дахин харуулсан байна, Хятад, Египет хоёр тал уг төслийнхөө туршлагыг нухацтай нэгтгэн дүгнэж, Хятад, Египетын хамтын ажиллгааг шинэ ахицтай болгохыг хүсч байна гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|