Египетэд айлчилж байгаа БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 21-ний өдөр Каирт Египетийн Ардын Хурлын дарга Ахмед Фатхи Соруртой хэлэлцээ хийлээ.
Ү Бангүө хэлэхдээ, Хятад, Египетийн харилцаа түүхийн хөгжлийн хамгийн сайхан үе шатандаа байна. Хоёр тал хамтын ажиллагааны салбар болон шинийг бүтээх хамтын ажиллагааны хэлбэрээ өргөтгөхийн төлөө хүчин чармайлт гаргаж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг талаархи хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй байна гэлээ.
Ахмед Фатхи Сорур хэлэхдээ, Египет, Хятад хоёр орон харилцан хүндэтгэж, харилцан дэмжсээр ирсэн юм. Хятад улс Египетийн ард иргэдийн сэтгэлд маш өндөр байр суурьтай юм гэжээ.
Хэлэлцээний явцад хоёр тал Хятад, Египетийн харилцааны сүүлийн жилүүд дэх чухал ахицыг өндрөөр үнэлж, парламент хоорондын харилцааны онцлог, давуу талыг цаашид бадруулан, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны харилцааг байнга хөгжүүлэхэд хамтаар тус дөхөм үзүүлнэ гэж санал нэгтэй илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|