Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн 2-дахь яриа хэлэлцээ 22-ны өдөр Америкийн Вашингтонд эхлэв. Хятад улсын дарга Хү Жиньтаогийн тусгай төлөөлөгч, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ү И, Америкийн Ерөнхийлөгч Ж.Бушийн тусгай төлөөлөгч, Сангийн сайд Хэнри Паулсон яриа хэлэлцээг хамтаар даргалав.
Ү И нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Хятад, Америк хоёр тал урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны өндөрлөгөөс хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг ойлгож, хоёр орны үндэсний ашиг сонирхолыг хамгаалах өндөрлөгөөс хоёр орон хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны хөгжлийн явц дахь асуудалд ухаалаг хандаж, хамтын ажиллагаагаар дамжуулан, хоёр талын асуудлыг зохицуулах үр ашигтай арга хэмжээг нааштай хайн сүвэгчлэх хэрэгтэйгээс биш, харин дарамт шахалт үзүлэх болон сөргөлдөх аргаар өөрийн санал бодлоо бусад хүнд хүчээр тулган хүлээлгэж болохгүй гэжээ.
Паулсон хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжил нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд хөдөлгүүр хүч нэмлээ, Хятад улс тогтовортой, хөгжин цэцэглэхийг Америк дэмжиж, Хятад улс эдийн засгаа цаашид нээлттэй болгохыг дэмжинэ. Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр ард түмэнд ашигтай, өрсөлдөөнийг Америк сайшаана, өрсөлдөөн нь хоёр орныг улам хүчирхэг болгох болно гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|