• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-24 09:09:02    
Европын зах зээлийг хамтаар нээхэд бэлэн байна

Хятадын Олон Улсын Радио

     Унгартай дэд бүтэцийн байгуулалт, аялал жуулчлал, шинжлэн хунаан техник зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Европын зах зээлийг хамтаар нээхэд Хятад улс бэлэн байна гэж Унгарт айлчилж байгаа БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 23-ны өдөр илэрийлэв.

     Мөн өдрийн үдээс өмнө Унгарын Ерөнхий сайд Гиурксани нийслэл Будапештэд Ү Бангүөтэй уулзав. Ү Бангүө хэлэхдээ, Хятад, Унгар хоёр орон уламжлалт найрамдалтай, хоёр талын харилцааны хөгжилд нөлөөлөх түүхийн болон өнөөгийн ямар ч асуудал байхгүй. Хоёр орны бүх салбарын хамтын ажиллагааны сүүлийн жилүүдийн нааштай ахицад Хятадын тал сэтгэл хангалуун байна гэжээ.

     Унгарын засгийн газар нэг Хятад улсын бодлого баримтална гэж Гиурксани илэрхийлсэн бөгөөд Хятад улстай бүх талын хамтын ажиллагаагаа батжуулж, Хятадын Европт нэвтрэх гол гүүр болоход Унгар бэлэн байна гэж хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\