• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-24 09:22:23    
Ү Бангүө Унгарын Улсын Хурлын даргатай хэлэлцээ хийжээ

Хятадын Олон Улсын Радио

     Унгарт айлчилж байгаа БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 23-ны өдөр Будапештэд Унгарын Улсын Хурлын дарга, хатагтай Сили Каталинтай хэлэлцээ хийхдээ, Унгартай найрсаг хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны агуулгаа байнга баяжуулахад Хятадын тал бэлэн байна гэлээ.

      Ү Бангүө хэлэхдээ, Унгартай харилцаа хөгжүүлэхийг Хятадын тал дээд хэмжээгээр чухалд үзэж байна. БХАТИХ нь Унгарын Улсын Хуралтай найрсгаар нягт харилцаж, хоёр орны харилцаа болон ажил хэрэгч хамтын ажиллагааны гүнзгийрэн хөгжихөд тус дөхөм үзүүлнэ гэжээ.

      Сили хэлэхдээ, БХАТИХ-тай найрсаг харилцаагаа эрчимжүүлж, хоёр орны эдийн засаг, худалдаа, банк санхүү зэрэг салбар дахь ажилч хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, хоёр орны харилцааг шинэ өндөр түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхийг Унгарын Улсын Хурал хүсч байна. Европын Холбоо болон Хятад улсын стратегийн түншлэлийн бүх талын харилцааг ахиулах талаар идэвх үүрэг гүйцэтгэхэд Унгар бэлэн байгаагаа Сили илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж Л.Буянтогтох хянав.\