Европын холбооны гишүүн орнуудтой улс төрийн хэлхээ холбоогоо үргэлжлэн эрчимжүүлж, стратегийн хамтын ажиллагаагаа ахиулж, эрх тэгш яриа хэлэлцээгээр бие биеийн анхаарч байгаа асуудлыг зүй зохистой зохицуулахад Хятад улс бэлэн байна гэж Унгарт албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 23-ны өдөр Бупапештад илэрхийлэв.
Мөн өдрийн үдээс хойш Унгарын Ерөнхийлөгч Шолюм Ү Бангүөтэй уулзав. Ү Бангүө хэлэхдээ, шинжлэх ухаан техникийн дэвшил болон эрчим хүч хэмнэн байгаль орчныг хамгаалах ажлыг Хятад улс маш чухалд үзэж байна. Унгар шинжлэх ухаан техникийн шинийг санаачлах зэрэг талаар ил тод давуу талтай, Хятад, Унгар эдгээр салбарт хамтран ажиллах саруул уудам хэтийн төлөвтэй юм гэжээ.
Шолюм хэлэхдээ, Хятадын талтай шинжлэх ухаан техник, боловсрол, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал зэрэг салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Унгар бэлэн байна. Европ, Хятадын харилцаанд нэн чухал үүрэг гүйцэтгэхийг Унгар хүсч байна гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|