
Польшийн Ерөнхийлөгч Леч Кацински орон нутгийн цагаар 24-ны үдээс хойш Варшавд БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүөтэй уулзсан байна.
Польшд анх удаагаа айлчилж байгаа БХАТИХ-ын Байнгын Хорооны даргыг Леч Кацински баяртай угтан авлаа. Тэрээр хэлэхдээ, Хятад улсын хөгжил нь дэлхий дахины анхаарлыг татхуйц ололт амжилттай байгаа юм, Хятад улс нь олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт явах тусмаа чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад улстай байгаа харилцаагаа Польшийн тал чухалд үздэг, Хятадын талтай олон салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн байна гэжээ.
1 2
|