• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-25 09:30:53    
Ү Бангүө Польшийн Доод танхимын даргатай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

     Польшид албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 24-ний өдөр Варшавд Польшийн Доод танхимын дарга Лудвик Дорнтой хэлэлцээ хийв.

     Ү Бангүө хэлэхдээ, Польшийн талтай хамтаар Засгийн газар, Парламент, улс төрийн намууд зэрэг талын яриа хэлэлцээ, харилцаагаа цаашид эрчимжүүлж, хамтын ажиллагааны салбараа өргөтгөж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт зохицуулга, уялдаагаа нягтруулж, хоёр талын хамтын ашиг сонирхолыг хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

     Тайвань, Түвд зэрэг асуудлаарх Польшийн байр суурь өөрчлөгдөөгүй, хагалан бутаргах ямарваа хэлбэрийн үйл ажиллагааг Польшийн Засгийн газар, ард түмэн эсэргүцнэ. БХАТИХ-тай найрсаг харилцаагаа цаашид эрчимжүүлж, хоёр орны харилцааг нэн сайтар хөгжүүлэхэд Польшийн Парламент бэлэн байна гэж Дорн дахин нотолсон байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\