• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-25 16:15:11    
Ү И Америкийн Сенатчтай уулзав

Синьхуа Агентлаг

      Хятадын Ерөнхий сайдын орлогч Ү И 24-ний өдөр Вашингтонд Америкийн Сенатын олонхын бүлгийн ахлагч Харри Рейд зэрэг Сенатчтэй уулзаж ярилцав.

      Хятад, Америкийн харилцаа болон эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны тухай Хятадын байр суурийг Ү И тодорхойлж, дэлхийн энх тайванг хамгаалах, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх талаар Хятад, Америк чухал хариуцлагатай юм. Хятад, Америкийн харилцааг эрүүл саруул, тогтвортой хөгжүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд мөн Ази, Номхон далайн бүс нутаг, улмаар дэлхийн энх тайван, хөгжилд ч ашигтай юм. Америктай яриа хэлэлцээ, харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, санал зөрөлдөөнөө зүй зохистой зохицуулж, Хятад, Америкийн харилцааг үргэлжлэн тогтовортой хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлэв.

      Америк, Хятад найрсаг харилцаатай байж, стратегийн чанартай асуудлаар санал бодлоо солилцох нь маш чухал юм. Хоёр тал хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, ойлголцлогоо нэмэгдүүлж, андуу буруу ойлголтоо арилгаж, хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө үргэлжлэн чармайн ажиллахыг хүсч байна эгж Америкийн Сенатч нар илэрхийлжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\