Японы ой,ус хөдөө аж ахуйн сайд, парламентын гишүүн Мацуока Тошикацу 28-нд амиа югүүтгэнэ гэж хоолойгоо боосны улмаас өнөө амь наана там цаана болоод байна гэж Японы цагдаагийн газар мэдээлсэн байна.
Мацуока Тошикацу амиа югүүтгэнэ гэж хоолойгоо боосныг хүн олж мэдээд яаралтай эмнэлэгт хүргэж аварсан байна. Өнөө ухаа ороогүй, зүрхний тамир сульдсаны улмаас амь нас нь аюулын ирмэг дээр байна гэж Цагдаагийнхан хэлсэн байна.
Мацуока Тошикацу өндөр үнээр ажлын байр түрээсэлсэн гэх зэргийн эдийн засгийн олон дуулианд өртөж байсан аж. Харин өөрөө бол тиймэрхүү зүй бусын юм хийсэн гэж зөвшөөрөхгүй байжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|