Америк Иран 28-нд Иракийн нийслэл Багдадад Иракийн асуудлаар 4 цагийн албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ нь 1979 онд Иранд лалын хувьсгал гарснаас хойш Америк Ираны хооронд болж байгаа хамгийн дээд хэмжээний хоёр талын хэлэлцээ болно.
Америкаас Иракт суугаа бүрэн эрхт элчин сайд Риан Кроскер, Иранаас Иракт суугаа бүрэн эрхт элчин сайд Хассан Казими Коми өөр өөрийн орны өмнөөс мөн өдрийн хэлэлцээнд оролцсон байна.
Риан Кроскер хэлэлцээ өндөрлөсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: хэлэлцээ нааштай болж, хоёр тал Иракт авах бодлогын талаар өргөн хүрээнд санал нэгдэв гэжээ.
Иран улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг талуудаар Иракийн ард түмэн, засгийн газрыг эрс дэмжиж, Иракийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, дотоод хэрэгт нь яасан ч оролцохгүй, аюулгүй байдалдаа гаргасан Иракийн хүчин чармайлтыг дэмжинэ гэж Хассан Казими Коми онцолжээ./Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/
|